• Эрксис Монголиа ХХК нь хамтдаа үнэ цэнэ бүтээх хүсэлтэй дотоодын 50 компанийг хамтран ажиллахыг урьж байна.

Төслийн тухай

Эрксис Партнершип

Монгол улсын технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг “Эрксис Монголиа” ХХК нь эрксис платформын экосистемийг олон нийтэд нээлттэй болгосон бөгөөд хамтдаа үнэ цэнэ бүтээж хамтран ажиллах дотоодын 50-н технологийн компаниудыг урьж байна.
10+ жилийн
туршлага
Бидний хамтран ажиллах саналууд

Та болон таны компани Эрксистэй дараах үндсэн 3-н чиглэлээр хамтран ажиллах боломжтой.

01
Эрксис платформын экосистем дээр шинэ модулийн хөгжүүлэлт хийж орлогоо хуваах зарчмаар хамтран ажиллах
Эрксис нь бизнесийн салбар бүрийн томоохон компаниудтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ хийж ажилладаг бөгөөд тухайн төсөл дээр таны компани туслан гүйцэтгэгчээр гурвалсан гэрээ байгуулж ажиллах боломжтой.
02
Эрксис платформ дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулж борлуулалтын дүнгээс хувь хүртэх
Эрксис нь том бүтэцтэй компаниудад зориулж нээлттэй эхийн кодын загварчлал бүхий энтерпрайз багц, дунд буюу түүнээс дээш хэмжээтэй байгууллагуудад зориулж мөн нээлттэй эхийн загварчлал бүхий
мид - энтерпрайз багц, харин дундаас бага хэмжээтэй компаниуд, гарааны бизнесүүд, хувиараа бизнес эрхлэгч нартаа зориулсан
SaaS хувилбар /платформын жижигрүүлсэн хувилбар/ - ыг санал болгодог
03
Борлуулсан технологийн бүтээгдэхүүн тус бүрт сар тутмын суппорт, сургалт үйлчилгээг үзүүлж тогтмол дүнгээс хувь хүртэх
Эрксисийн харилцагчийн үйлчилгээний багаас платформ ашиглахтай холбоотой сургалт авч борлуулалт хийсэн байгууллагадаа нэвтрүүлэлт хийн, суппорт үзүүлж, үнийн дүнгээс хувь хүртэх
Та болон таны компани Эрксистэй дараах үндсэн 3-н чиглэлээр хамтран ажиллах боломжтой бөгөөд өөр санал санаачлага дэмжигдвэл ямар ч хэлбэрээр хамтран ажиллах боломжтой.
Боломжууд

Уг хамтран ажиллах санал нь танд болон таны компанид дараах боломжуудыг олгоно.

Эрксисийн баг хамт олонтой хамтран ажиллаж бие биеэсээ суралцах
Олон улсын төслүүд дээр хамтдаа ажиллаж мөнгөөр хэмжишгүй туршлага хуримтлуулах
Төрөл бүрийн бизнесийн салбаруудад зориулж аппликэйшн, систем гэх зэрэг дижитал шийдлүүд бүтээж өөрсдийн чадвараа сорих, чансаагаа ахиулах
Компаниудад тулгамдаж буй асуудлуудыг технологиор шийдэж, үнэ цэнэ бүтээх
Компани болон хувь хүний хувьд гайхалтай карьерийн түүх бүтээх
Дотоод, гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх
Орлого олох
Нетворкинг хийж танилыг хүрээгээ тэлэх
Салбартаа тэргүүлэгч экспертүүдтэй уулзаж зөвлөлдөх боломж

Эрксисийн гэрээт ажилтан болох боломж

Эрксис нь технологид сонирхолтой, цаашлаад ирээдүйн карьераа тус салбарын бизнес хөгжил, маркетинг борлуулалт хэмээн төлөвлөж байгаа, мөн хичээл сургууль, үндсэн ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох хүсэлтэй оюутан залуусыг гэрээт ажилтнаар ажиллахыг урьж байна.

Та Эрксис платформыг ашиглахтай холбоотой цогц сургалтанд хамрагдаж Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд цахим шилжилт хийхэд тусалснаар нэмэлт орлоготой болох боломжтой.

Та бидний нэг болж хамтран ажиллахад бэлэн үү?
Тийм бол таньд дараах ур чадварууд байхад болно
  • Суралцах хүсэл тэмүүлэлтэй
  • Эерэг зөв хандлагатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Цагийн менежмент сайтай
  • Харилцааны ур чадвартай
Мөн та Эрксисийн агент болсноор дараах давуу талыг хүртэнэ
  • Өөрийн ур чадвараа хөгжүүлж, шинэ зүйлд өөрийгөө сорих
  • Технологийн салбарт ажиллаж туршлага хуримтлуулах
  • Эрксисийн хамт олноос суралцаж мэргэжлийн хүмүүсээс суралцах
  • Хичээл сургууль, ажлынхаа хажуугаар нэмэлт орлоготой болох боломж
Хэрэв та өөрийгөө шинэ зүйлд сорихыг хүсч байвал яг одоо бүртгүүлээрэй.
Бүртгүүлэх